Түүхийн хувьд тийм ч их биш хэдий ч Монгол оронд шинэ тулгар хөгжиж буй олон улсын мөнгөний зах зээлийн арилжааны бизнесийг дэлхийн хөгжилтэй орнуудаас хоцрохгүйгээр, хөл нийлүүлэн хөгжүүлэхээр зориг шулуудан ажиллаж байгаадаа бид сэтгэл хангалуун байдаг. Бидний явуулж буй энэхүү үйл ажиллагаа Монголын ард түмэнд том бэлэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү түүх өдөр ирэх тусам улам бүр баяжин, оролцогч дэмжигчдийн тоо өдөр бүр хэдэн зуугаар нэмэгдэн, төвийн үйл ажиллагаа Монгол оронд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа бүх Монголчуудад хүрнэ гэдэгт бид итгэлтэй байна.
“Forex center of Mongolia” төв нь Монгол улсад Outsourcing-н чиглэлийн бизнес болон тэр дундаа олон улсын forеign exchange-н бизнесийг сурталчилах, Монголын ард түмэнд интернэт орчинд олон улсын зах зээл дээр ажиллаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх чадварыг эзэмшихэд нь туслахад эрхэм зорилго оршино.
Тус төв нь монгол улсад forеign exchange-н үйл ажиллагааг сонирхогч ард иргэдэд үнэн бодит мэдээлэл олгож, тухайн чиглэлээр мэргэжлийн анхан болон дунд,гүнзгий шатны мэдлэг олгоход туслах, энэ чиглэлийн санхүүгийн байгууллагууд үүсэн бий болж хөгжихөд анхны ажилтнуудыг бэлтгэх үндсэн зорилготой.
Төвийн үндсэн үйл ажиллагаа:
Төв нь дараахи чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнд:
1. Суралцагчдад олон улсын forеign exchange-н үйл ажиллагаанд хэрхэн оролцож, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх талаар анхан болон дунд шатны сургалтаар хангах,
2. Ажиллах дүрэм журам заавар бүхий гарын авлага ном товхимлоор хангах,
3. Тухайн зах зээлд оролцох хөдөлмөрийн орчин нөхцлөөр хангах,
4. Олон улсын зах зээлийн холбогдох мэдээ мэдээллийг Монгол хэл дээр цаг хугацаанд нь хангах,
5. Холбогдох хууль зүйн болон мэргэжлийн заавар зөвлөгөөгөө өгөх
Өнөөдрийн бидний санаачлан зориг шулуудан эхлүүлж буй энэхүү үйл ажиллагаанд өөрийн зүгээс бага болов ч хувь нэмрээ оруулж буй та ч бас Монголын ирээдүйд оруулж буй том хөрөнгө оруулагч болохоо илэрхийлж буйн хэрэг юм.
Улаанбаатар 2009 он.
Messenger: mongolianforexcenter@yahoo.com